У.Хүрэлсүх: Би Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй

УИХ-ын гишүүн Д.Гантулга чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар ирэх аравдугаар сард түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой болоод байна. Ийнхүү даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Билэгт “Хэнтийд нөхөн сонгууль болох нь тодорхой боллоо. Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та нутагтаа нэр дэвшинэ биз дээ. Хариулт өгөөч” хэмээн асуужээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихгүй. Надад нэр дэвших шаардлага байхгүй. Би хангалттай давхар дээлтэй байна” гэж хариулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ