Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг сая хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн даваа гаригт /2018.6.11/ гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн барьсан юм.
Хэлэлцэж буй тусасуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд байр суурь, үг хэлэх хуулийн журамтайч үг хэлэх гишүүд байгаагүй учир санал хураалтыг шууд явууллаа. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ