С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах хүсэлт ирүүлжээ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр үдээс хойш С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох прокуророос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэх гэж байна.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ хүсэлт ирүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ