ФИФА: ОХУ хөлбөмбөгийн ДАШТ-д 100 хувь бэлэн болсон
"Орос улс хөлбөмбөгийн ДАШТ явуулахад бүрэн бэлэн болоод байна" гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино мэдэгдэв. Түүний ингэж хэлснийг тус холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Орос улс тэмцээн явуулахад 100 хувь бэлэн байгаагугтэмцээн эхлэхээсдолоо хоногийн өмнө бид итгэлтэй хэлж чадна. ОХУ үнэхээр ямар зочломтгой орон гэдгийг, бүх зүйлийг ямар гайхалтай сайн зохион байгуулсныг дэлхий нийтээрээ харах болно. Бид бүхнийг мартагдашгүй сэтгэгдлүүд хүлээж байна” гэж тэрээр мэдэгджээ.
“Аварга шалгаруулах тэмцээний үеэр ялгаварлан гадуурхах явдал гарах юм уу аюулгүй байдлыг хангах асуудалд сэтгэл зовохгүй байна. Гэхдээ бид энэ бүх асуудалд нэн нухацтай хандаж байгаа. Шүүгчид тоглолтыг зогсоож болно. Мониторингийн систем бий. Зөрчил гаргавал хүлээлгэх шийтгэл бий, зөрчил гаргавал яахыг бүх хүнд анхааруулсан”гэж Инфантино хэлсэн байна.
Тэмцээн эхлэхэд долоо хоног үлдээд байна. ДАШТ Оросын 11 хотод болох бөгөөд долоодугаар сарын 15-нддуусна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ