О.Гүндэгмаа медалиа хураалгажээ

Швейцарь Улсад буудлагын Цэргийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ. Уг тэмцээний 25 метрийн хурдан буудлагын багийн төрөлд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа оролцож амжилт гаргасан ч тэмцээн зохион байгуулагчид медалийг нь хураасан байна.

Хөдөлмөрийн баатар, буудлын спортын тамирчин О.Гүндэгмаа тус тэмцээний 25 метрийн хурдан буудлагын төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн тухай түүний хань О.Цагаанбаатар өчигдөр /2018.06.05/ цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Гэвч түүний медалийг хураах шийдвэрийг тэмцээн зохион байгуулагч улс гаргажээ.

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ талаар “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ