Олон улсын жүдо бөхийн холбоо :“Амьд домог Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ”
Өнгөрсөн амралтын өдөр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээнболох "Хөх хотын Гран при" хоёрдахь жилдээ боллоо. 2020 оны олимпийн эрх олгох "Хөх хотын гран при" тэмцээний +100 кг-д Олимпийн аварга Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж шинэ 7 хоногийг сайхан мэдээгээр эхлүүлсэн билээ.
Тэгвэл өнөө өглөө олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны веб хуудсанд Н.Түвшинбаяр аваргын тухай “Амьд домог Н.Түвшинбаяр алтан медаль хүртлээ” гэсэн гарчигтай НИЙТЛЭЛ тавигджээ. Нийтлэлд Бээжингийн олимпд гаргасан гайхамшигт амжилтаас эхлээд түүний спортын замнал, улс төрийн амьдралын талаар бичсэн байна. Мөн "Хөх хотын гран при"-гаас шагнал авах үедээ "Өвөр Монголд байх нь Монголд гэртээ байгаа мэт санагдаж байна" хэмээн хэлсэн тухай өгүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ