Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
МҮБХ-ны тэргүүлэгчдийн гишүүн н.Эрхэмбаяр“Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүрийн тавдугаар сард Монголын иргэний агаарын тээвэр МИАТ компанитай хамтарч зохион байгуулдаг. Харин энэ жил бөхчүүдийн үл ойлголцол, талцалаас болоод МИАТ компани ивээн тэтгэж барилдаан явуулахаас татгалзсан. МҮБХ-ноос Монгол бөхийн манлай аваргуудынхаа барилдааныг тасалж болохгүй гэж үзсэний үндсэн дээр “Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыгТөв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр 13:00 цагаас зохион байгуулахаар боллоо. Бөх сонирхогчдыг “Аваргуудын нэрэмжит барилдаан”-ыг үнэ төлбөргүй очиж үзэхийг уриалж байна. 128 шилмэл бөхийн барилдаан болохоос гадна үзэгчдээсээ найман азтанг шалгаруулна”гэв.
Дархан аварга Х. Баянмөнх“Монгол Улсын алдарт цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалыг хүндэтгэж алдарт цолтой бөхчүүдийнхээ нэрэмжит барилдааныг таслахгүй байхыг зорьж байна. Энэ жилийн эхлээд Монгол бөх, бөхийн засуул, цэц, шүүгчдийн байр, шагнал ямар хэмжээнд байх нормыг тогтоосон ахиу шагнал урамшуулалтай барилдааныг зохион байгуулна. “Аваргуудын нэрэмжит барилдаан”-д Монгол Улсынхаа аварга бөхчүүдийг урьж байна. Өнөөдөрболох барилдаанд зарим бөхийг битгий очоорой гэсэн дарамталсан мэдээ надад байгаа. Тийм учраас бөхчүүд, аваргууд маань аваргын барилдааныг хүндэтгэж хүрэлцэн ирээрэй” гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ