Шатрын УАШТ долоо дахь өдрөө үргэлжилж байна
Шатрын УАШТ Архангай аймагт долоо дахь өдрөө үргэлжилж байна. Найм дахь өргийн дараахь байдлаар эрэгтэй ангилалд Олон улсын шатрын холбооны мастер Уртнасангийн Насанжаргал 6.5 оноо, "Чингис" клубын тамирчин Олон улсын мастер Сумъяагийн Билгүүн 6.5 оноо, Өвөрхангай аймгийн тамирчин Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 6,5 оноотойгоор тус тус эн тэнцүү тэмцээнийг хошуучилж байна.
Харин эмэгтэйчүүдийн ангилалт МУГТ, ОУМ, Их мастер Батхуягийн Мөнгөнтуул 7 оноотой, "Кайсса" клубын тамирчин Олон улсын шатрын холбооны эмэгтэй мастер Төрмөнхийн Мөнхзул 6 оноотой, "Чингис" клубын тамирчин Олон улсын шатрын холбооны мастер Энхсайханы Хулан 5,5 оноотой өрсөлдөж байна. Өнөөдөр 15:00 цагаас есдүгээр өрөг эхлэх бөгөөд шувтаргын тоглолт ирэх амралтын өдөр үргэлжилж дүнгээ гаргана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ