Башёг тэргүүлж буй хоёр бөх оноолт таарчээ

Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын Нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Гүржийн бөх Точиношин өрсөлдөгч бөхөө давж 11 даваатай башёг тэргүүлж байна.


Харин Токио хотноо болж буй энэхүү зуны башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар 10 даваа, нэг унаатай нэхэж байна. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров тавин хувийн амжилтаа үзүүлэхэд ганцхан даваа /7-4/ үлдээд байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн нар 11 барилдаанаас дөрвөн даваатай явна.

Өнөөдрийн барилдааны төгсгөлд башёг тэргүүлж буй Гүржийн бөх Точиношин, Их аварга Хакүхо М.Даваажаргалтай оноолт таарсан. Хакүхо аварга, Точиношинг давбал тэд башёг тэргүүлж эхэлнэ. Харин энэ өдөр Их аварга Какүрюү М.Ананд Икиотой барилдах бол Ичиножёо А.Ичинноров Котоошёогикүтэй барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ