Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрханы оргилд гарлаа

Уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тэрбээр өнөөдөр 09:36 цагт /Улаанбаатарын цагаар/ дэлхийнд өндрөөрөө дөрөвт бичигддэг Лхоце хайрханы /дтд-8516м/ оргилд бараалхжээ.

Ингэснээр Ж.Бямбасүрэн монголын уулчдаас нэгулиралд багтан 8000м-ээс дээш хоёр оргилд авирсан 2 дахь уулчин болж байна. Түүнээс өмнө ОУХМ Л.Баярсайхан Чо-Оюу, Шишмангма уулсад авирч оргилуудад 8 хоногийн зайтай гарч байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ