Гурван аваргын нэрэмжит барилдаанд О.Хангай харцага түрүүлэв

Монголын үндэсний бөхийн холбоо, Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, Гурван аварга сантай хамтран Уйлган голын алдарт гурван аваргын нэрэмжит барилдааныг өчигдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын залуу харцага О.Хангай түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.

Харин их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын заан Н.Жаргалбаяр заан, Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, улсын Х.Гантулга нар шалгарлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ