Уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарчээ
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:47 цагт “Хайрхан” аялагч клубыг үүсгэн байгуулагчдын нэг, уулын спортын мастер Ж.Бямбасүрэн Эверестийн оргилд гарч, Монголын уулчдаас Эверестэд авирсан долоо дахь хүн болжээ.
Ж.Бямбасүрэн нь дэлхийн уулчдын долоон summit буюу долоон тивийн долоон ноён оргилд мөрөө гаргадаг сонгодог хөтөлбөрийг сонгон, Европ, Африк, өмнөд болон хойд Америк, Австрали тив, дэлхийн арлуудын тэргүүн оргилуудад 2012 оноос хойш авирсан байна.
Дэлхийн дээвэр гэгддэг 8848м өндөр Эверестийн оргилд 2017 онд нийт 8306 хүн гарснаас Монгол Улсаас МУГТ Б.Гангаамаа, МУГТ Б.Цэвээндаш, МУГТ Г.Өсөхбаяр, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Л.Баярсайхан нар дэлхийн зулайд эх орныхоо тугийг мандуулсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ