Э.Цэндбаатар алтан медалийн төлөө тулалдана

Казахстан улсын Алматы хотод болж буй СССР-ын Армийн генарал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII Олон Улсын А зэрэглэлийн тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Манай улсаас дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор 4 ширэн бээлийтэн хүч үзэж байгаа бөгөөд ОУХМ Д.Цэндбаатар алтан медалийн төлөө тоглохоор шалгаран үлджээ. Өчигдөр манай мөнгөн медалийн төлөөх тулаандаа Э.Цэндбаатар Узбекстаны шигшээ багийн 2 номерийн тамирчин хүчтэй өрсөлдөгч Расулов Жохогирийг 3 үеийн турш илүүрхэн ялж, аваргын алтан медалийн төлөөх тулаан хийх эрхтэй боллоо.

Харин Ц.Мөнхбаатарын хувьд бас Узбекийн шигшээ багийн 2 номерийн боксчин Кучкаров Абдуллотой 3 үеийн турш боломжийн тулалдсан ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ