Таеквондогийн шигшээ багийн тамирчид Вьетнамыг зорилоо
Таеквондогийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-28-ны өдрүүдэд Вьетнам улсад болно. Тус тэмцээнд Монголын таеквондогийн шигшээ багийн дөрвөн тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Тодруулбал, тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Т.Билэгсайхан, 58 кг-д Э.Буяншагай, 63 кг-д медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Намуун нар өрсөлдөхөөр өнөөдөр /2018.05.12/ Вьетнамыг зорилоо.
Тус тэмцээнд таеквондоч П.Тэмүүжин оролцохоор бүртгүүлсэн байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас өнжиж байгаа аж. Дашрамд дурдахад манай шигшээ баг тамирчид энэ оны хоёрдугаар сард Индонез улсын Жакарта хотод болсон ''18 th Asian Games Invitation Tournament'' тэмцээнд амжилттай оролцож нэг алт, хүрэл медалийн эзэд болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ