“Мазала” үндэсний дээд лигийн тоглолт болно

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай хөлбөмбөгийн “Мазала” үндэсний дээд лигийн тэмцээн амралтын өдрүүдэд болно.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд тус тэмцээний гуравдугаар тойргийн таван тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Үндэсний дээд лигт “Атлетик 220”, “Арвис”, “Гоёо Эф Си”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Улаанбаатар сити”, “Хангарьд”, “Жипро”, “Эф Си Улаанбаатар”, “Эрчим” гэсэн 10 баг өрсөлдөж байгаа юм.

Ирэх бямба гарагт гурван тоглолт /"Улаанбаатар сити"- "Жипро", "Сэлэнгэпресс"- "Андууд сити", "Эф Си Улаанбаатар"-"Хангарьд" / болох бол ням гарагт хоёр тоглолт /"Эрчим"-"Атлетик 220", "Арвис"-"Дэрэн"/-ыг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ