О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар дэлхийн цомын аваргын тэмцээнд оролцоно
Германы Мюнхен хотноо тавдугаар сарын 22-нд эхлэх буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид цэц мэргэнээ сорихоор болжээ. Тус тэмцээнд Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн зургаан тамирчин дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцох бөгөөд ирэх долоо хоногт Германыг зорино.
Гар бууны төрөлд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа болон Азийн аварга Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар оролцоно. Мөн урт бууны төрөлд “Рио-2016” олимпийн наадамд эх орноо төлөөлсөн Г.Нандинцэцэг, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа нар цэцээ сорино.
Эрэгтэйчүүдээс Н.Баяраа урт бууны төрөлд, Э.Даваахүү гар бууны төрөлд сум тавина. Монголын спортын “топ” төрөлд ордог буудлагынхан ийнхүү Мюхены Дэлхийн цомд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ