Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийд чансаагаараа тэргүүлжээ
Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын шинэчлэгдсэн чансааг гаргажээ. Уг чансаагаар манай эмэгтэй жүдочид дэлхийд тэргүүлэгч гэдгээ дахин харууллаа.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлжээ.
Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор итгэл төгс тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний ард Японы тамирчин Цукаса Ёшида 5460 оноогоор удаалсан байна. Мөн түүний хувьд эмэгтэй жүдочдыг өндөр оноогоор магнайлсан магнайллаа хадгалж чадлаа.
Шинэчилсэн чансаагаар Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 48 кг-д 3785 оноогоор долдугаар байрт бичигджээ. Энэ жинг М.Уранцэцэг 5500 оноогоор тэргүүлсэн бол Японы Тонаки Фүна 5486 оноогоор удаалсан байна.
57 кг-д Л.Энхрийлэн 18, 63 кг-д Б.Мөнгөнчимэг 12 дугаар байрт бичигджээ. Манай бусад жүдочид жин тус бүрт 30-с дээш байрт эрэмбэлэгдэж байна.
Харин Азарбайжаны нэрийн өмнөөс гурван жүдоч барилдаж байгаа бөгөөд тэдний чансааг хүргэе. 48 кг-д Э.Базаррагчаа 80, 52 кг-д П.Буянхишиг 85, 57 кг-д М.Ичинхорлоо 82-р байрт тус тус эрэмбэлэгджээ.
Шинэчилсэн чансааны дэлгэрэнгүй дүнг https://www.ijf.org-с үзнэ үү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ