Самбо бөхийн Азийн АШТ эхэлнэ
Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 10-14 хүртэл "Буянт-Ухаа" спорт цогцолборт болох гэж байна.
Уг үйл ажиллагаанд гадаад, дотоодын 20 гаруй шүүгч хамрагдаж байна. Самбо бөх манайд улсад хөгжөөд 50 жилийн ойн баяр тохиож буй бөгөөд Монгол улсаас олон аварга төрөн гарсан байдаг билээ. Эх орноо төлөөлөн оролцож буй тамирчдаа хүрэлцэн ирж дэмжихийг урьж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ