Чөлөөт бөхийн өсвөрийн тамирчид Ташкентийг зорилоо

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-13-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Хөвгүүдийн 20, охидын 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын баг тамирчид бүтэн багаараа оролцохоор өнөөдөр Ташкентийг зорьж байна.

Энэ удаагийн Азийн АШТ-ий хөвгүүдийн 48, 55, 65, 80, 110, охидын 43, 49, 57, 65, 73 кг-ын жинд аравдугаар сарын 6-18-нд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод болох Дэлхийн өсвөр үеийн зуны III олимпийн их наадмыг эрх олгох юм.

ДБНХ (UWW)-ноос гаргасан журмын дагуу сонгомол, чөлөөт бөхийн хөвгүүдийн ангилалд тус бүр 30, охидын ангилалд 50, нийт 110 тамирчин Аргентинд өрсөлдөнө. Тиймээс энэ жилийн Азийн АШТ-ий хөвгүүдийн ангилалд зөвхөн түрүүлсэн, охидын ангилалд эхний хоёр байрт орсон тамирчдад эрх олгох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ