Монголын уурхайчдын спортын их наадамд 800 гаруй тамирчид оролцлоо
Хорин нэгдүгээр зууны Монгол улсын баялаг бүтээгчдийн тэргүүн эгнээнд яваа хүмүүс бол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч яваа уурхайчид юм. Энэ долоо хоногийн лхагва, пүрэв гарагуудад “Буянт-Ухаа” спортын ордонд Монголын уурхайчдын спортын их наадам ёслол төгөлдөр болж, спортын таван төрөлд аваргуудаа тодрууллаа. Монголын Уул Уурхайн Бирж, Монголын Уул уурхайн мэргэжлийн холбооноос санаачлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ зохион байгуулсан Уурхайчдын спортын их наадам Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр”-ийн нэрэмжит болж, 40 жилийн ойтойгоо золгож байгаа их айлын баярыг Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа уурхайчид спортоор өрсөлдөж хамтдаа тэмдэглэлээ.
Сагсан бөмбөг, Волейбол, Шатар, Ширээний теннис, Дарстын төрөлд шилгүүдээ тодруулсан тэмцээнд 28 байгууллагын 800 гаруй уурхайчин тамирчид оролцсон юм. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Уул уурхайн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, Доктор, профессор, Монгол Улсын Гавьяат уурхайчин Д.Цогбаатар, “Таван толгой” ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирал Ц.Батсайхан, “Эрдэнэ Үйлдвэр”-ийн Ерөнхий захиралын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Эрдэнэбилэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хангарьд спорт цогцолборын захирал Ш.Даваахүү гээд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч компанийн төлөөллүүд оролцож, нийт уурхайчин тамирчиддаа спортын өндөр амжилт хүссэн юм.
Мөн Монголын уурхайчдын дундаас спортын мастер цолтонгууд төрөн гарсан юм. “Таван толгой” ХК-ийн тамирчин Б.Гантулга, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн тамирчин И.Энхцэцэг, “Таван толгой” ХК-ийн тамирчин Н.Шинэхүү нар волейболын спортын мастер цолоор, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн тамирчин н.Алтанцэцэг ширээний теннисний спортын мастер цолоо гардан авсан. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, Спортын газрын “Спортын алдар” медалиар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Д.Алтансүх, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн тамирчин Д.Ганцог нар шагнагдаж, байгууллага хамт олныхоо нэрийг өндөрт өргөлөө. Дашрамд дурьдахад тус тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Таван Толгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Хартарвагатай” ХК, “Домогт Хан Алтай” ХХК нар ивээн тэтгэж оролцсон байна. Иймд зохион байгуулагчдын зүгээс ивээн тэтгэж оролцсон компаниудад дурсгалын медалыг хадгалуулав.
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДМЫН ШИЛЖИН ЯВАХ “АЛТАН ЦОМ”-ЫН ЭЗДЭЭР УУЛЫН БАЯЖУУЛАХ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН “ХАНГАРЬД” БАГ ТОДОРЛОО
Сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд 1. Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн тоглолт өрсөлдөөнтэй ширүүн болж, аваргын алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийг “Хартарвагатай” ХК-ийн баг, хүрэл медалийг Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн баг хүртлээ. Эрэгтэй шилдэг тэргүүн тоглогчоор Хангарьд багийн тамирчин Н.Оюунболд, шилдэг довтлогчоор “Хартарвагатай” ХК-ийн тамирчин Я.Бат-Орших, шилдэг хамгаалагчаар Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн тамирчин С.Мөнхтүвшин, шилдэг холбон тоглогчоор “Багануур” ХК-ийн тамирчин Н.Ёндонжамц нар тодорлоо. Эмэгтэйчүүдийн тэмцээний нэгдүгээр байрт “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баг, гуравдугаар байрт “Бласт” ХХК-ийн баг орлоо. Эмэгтэй тэргүүн тоглогчоор “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчин А.Отгонмөнх, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Н.Номин, шилдэг довтлогчоор УУХҮЯ-ны тамирчин Д.Болортуяа, шилдэг холбон тоглогчоор “Бласт” ХХК-ийн тамирчин А.Цэнд-Аюуш нар шалгарч алтан цомын эзэд болсон юм.
Волейболын тэмцээний шилдгүүд 2. Монголын хамгийн олон үзэгчидтэй спорт бол волейболын спорт. Уурхайчдын дундаас ч олон шилдэг тамирчин төрөн гарсан байдаг. Уурхайчдын спортын их наадмын волейболын тэмцээний эрэгтэй аварга багаар “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийн эзэн багаар “Оюутолгой” ХХК-ийн баг, хүрэл медалийн эзэн багаар “Бласт” ХХК-ийн баг тодорлоо. Шилдэг довтлогчоор “Оюутолгой” ХХК-ийн багийн тамирчин Х.Шинэбаяр, шилдэг холбон тоглогчоор “Бласт” багийн тамирчин Г.Цэрэнсанги, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Н.Баярхүү, шилдэг тэгш тоглогчоор Хангарьд багийн тамирчин Э.Мөнхсайхан нар шалгарч баг хамт олноо хошуучиллаа. Эмэгтэйчүүдийн тэмцээний алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, мөнгөн медалийг “Мондулаан Трейд” ХХК-ийн баг, хүрэл медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн баг хүртлээ.
Шилдэг довтлочгоор “Мондулаан Трейд” ХК-ийн тамирчин Т.Ариунцэцэг, шилдэг холбон тоглогчоор “Мондулаан Трейд” ХХК-ийн тамирчин Д.Номин-Эрдэнэ, шилдэг хамгаалагчаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин А.Ичинхорлоо, шилдэг тэгш тоглогчоор Хангарьд багийн тамирчин Б.Анхзул нар тодорлоо. Ширээний теннисийн тэмцээний шилдгүүд 3. Ширээний теннисийн тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Бласт” ХХК-ийн тамирчин Б.Баттөмөр түрүүлж аваргын алтан медалийг хүртсэн бол мөнгөн медалийг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн О.Хатанбаатар, хүрэл медалийг “Баялаг Энержи Ресурс” ХХК-ийн тамирчин Б.Есөнтөмөр хүртлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийг “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчин спортын мастер Д.Алтанцэцэг, мөнгөн медалийг ШУТИС- ГУУС-ийн тамирчин Оюунбилэг, хүрэл медалийг Дархан Төмөрлөгийн Үйлдвэр багийн тамирчин Б.Оюун нар хүртлээ.
Харин холимог багийн тэмцээн сонирхолтой болж нэгдүгээр байрт Хангарьд багийн Д.Баяраа, Д.Алтанцэцэг нар, хоёрдугаар байрт Бласт багийн Б.Баттөмөр, С.Отгонцэцэг нар, гуравдугаар байрт “Ачит-Ихт” ХХК-ийн С.Намжилдорж, Ц.Энхбаяр нар тус тус шалгарч шилдгүүд боллоо. Шатрын тэмцээний шилдгүүд 4. Ухаан бодол шавхсан Уулгүй талын цусгүй тулаан шатрын тэмцээний эрэгтэйчүүдэд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн шатарчин Г.Отгонпүрэв түрүүллээ. Хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шатарчин Э.Мөнхдөл, гуравдугаарт байрт “ТиТи ЖиВи СиӨү” ХХК-ийн шатарчин Я.Отгончулуун шалгарсан бол эмэгтэй шатарчдын тэмцээнд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн шатарчин Ч.Уранчимэг тэргүүн байр, хоёрдугаар байрт “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн шатарчин Э.Мөнхзаяа, гуравдугаар байрт ШУТИС- ГУУС-ийн шатарчин Ц.Ариунжаргал бусад тамирчдаасаа илүү ухаан, тэвчээр гаргасан тоглолтыг үзүүлж Монголын уурхайчдын спортын 5-р их наадмын шатрын тэмцээний шилдгүүд боллоо. Дартсийн тэмцээний шилдгүүд 5.Спортын их наадмын Дартсийн тэмцээн багийн төрөлд болсноороо онцлогтой байлаа. Монгол улсад сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа Дартсийн спортоор уурхайчид шилдгүүдээ тодрууллаа.
Тэргүүн байрт Н.Даваадорж ахлагчтай Д.Жавхлан, А.Болортуяа гишүүдтэй “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн баг шалгарлаа. Хоёрдугаар байрт Ш.Даваахүү ахлагчтай М.Наранбат, Б.Сайнбилэг гишүүдтэй “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг, гуравдугаар байрт С.Одбилэг ахлагчтай Д.Ганзориг, Ч.Баяржаргал гишүүдтэй “Бласт” ХХК-ийн багууд тус тус шалгарч шагналын хүндэтгэлийн индэрт хамт олон, албан байгууллагынхаа нэрийг мандууллаа. Ийнхүүү Монголын Уул Уурхайн Биржээс санаачлан гурав жилдээ зохион байгуулагдсан Уурхайчдын спортын их наадамд багийн дүнгээр Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд баг тэргүүн байрт шалгарлаа.
Спортын таван төрлийн дөрвөн төрөлд Хангарьд багийн тамирчид түрүүлсэн бол, шилдэг тоглогчдоор ч мөн Хангарьд багийн тамирчид тодорлоо. Энэ онд түүхт 40 жилийн ойн баяр нь тохиож байгаа “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Хангарьд багийн тамирчид байгууллагынхаа ойн баярт том амжилт, “Алтан цом”-оор бэлэг барилаа. Монголын үе, үеийн уурхайчдийн яруу алдар бадартугай. Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Гавьяат уурхайчин, Доктор, профессор Д.Цогбаатар: Энэ жилийн тэмцээн өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө. Нийтдээ 28 байгууллагын 800 гаруй шилдэг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж өнөөдөр дүнгээ гаргалаа. Уурхайчдын спортын их наадам жилээс жилд улам өрөгжиж, олон баг тамирчид оролцох болсонд маш их баяртай байна.
“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 40 жилийн ойн хүрээнд энэ жилийн тэмцээн маань боллоо. Ирэх жилийн тэмцээнд өшөө олон баг оролцож, шилдэг мастерууд төрөн гарсан сайхан тэмцээн болно гэдэгт итгэлтэй байна. Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд спорт цогцолборын дарга, Монгол улсын гавьяат тамирчин Ш.Даваахүү: Монголын уурхайчдын спортын их наадам өргөн дэлгэр үнэхээр сайхан боллоо. Манай “Эрдэнэт Үйлдвэр”-ийн баг таван төрөл, тэмцээний дөрвөн төрөлд нь тасархай түрүүлж, гайхалтай амжилтыг үзүүллээ. Байгууллага хамт олныхоо нэрийг өндөр өргөсөн Хангарьд багийн хамт олонд халуун баяр хүргэе. Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан Монголын Уул Уурхайн Биржийн хамт олонд баярлалаа. “Хартарвагтай” ХК-ийн Ерөнхий захирал, МУАҮГ Д.Сурмаажав: Энэ тэмцээнд манай хамт олон байнга идэвхитэй оролцдог. Манай багийн хамт олон сүүлийн дөрвөн жил дараалан Увс аймгийн аварга болсон. Өнгөрсөн 2017 онд мөн лигийн аварга болж алтан цомын эзэн болж байсан. Манай компанийн хамт олон спортыг хөгжүүлэх тал дээр их анхаарч ажилладаг. Уурхай дээрээ олон тэмцээн зохион байгуулж болохуйц спортын ордон байгуулсан. Энэ нь манай тамирчдын амжилтанд нөлөөлж байна.
Энэхүү тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Монголын Уул Уурхайн Биржийн хамт олонд тусгайлан баяр хүргэе. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн тамирчин Г.Эрдэнэтуяа Манай “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хамт болон 52 хүний тамирчдын бүрэлдэхүүнтэй 5 төрөлд нь оролцлоо. Нийт багийнхаа дүнгээр хоёрдугаар байрт орсон. Энэ тэмцээнд амжилт гаргах гэж компанийнхаа шигшээ багийг маш сайн бүрдүүлж оролцсон. Тэмцээний зохион байгуулалт сайн байлаа. Бүх юм эмх цэгцтэй, тэмцээн бүр яг хуваарийн дагуу цагтаа явж байсан. Ийм сайхан тэмцээнийг зохион байгуулсан хамт олонд баярлалаа.
“Эрдэнэт Үйлдвэр”-ийнхээ хамт олонд 40 жилйин ойн баярын мэнд хүргэе. “Хартарвагатай” ХК-ийн тамирчин Ж.Бат-Орших: Тэмцээн хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Шилдэг тоглогч болоход гол үүрэг гүйцэтгэсэн багийнхаа хамт олонд маш их баярлалаа. Мөн тэмцээнд оролцох боломжийг олгосон Увс аймгийн Хартарвагатай компанийнхаа хамт олон баярлалаа. Өмнө нь уурхайчдын спортын наадам 2011-2013 онд өөр байгууллагаас оролцож байсан. Олон амжилт гаргаж байсан. Энэ жилийн тэмцээнд нутгийн компаниас ороод мөнгөн медаль авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ