Өмнөговь аймгийн бөхчүүд тогтмол цалинтай болов
Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг зургаан компани үндэсний бөх болон чөлөөт бөхийн зургаан тамирчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тогтмол цалинжуулж, бэлтгэл сургуулилтаа хийхэд нь хамтран ажиллахаар болов.
Мөн цаашид аймгийнхаа бөхчүүдийн чансаа, амжилтыг ахиулах, бэлтгэл сургуулилт хийх нөхцөлийг сайжруулахаар ажиллах гэнэ.
Түүчнлэн Өмнөговь аймгаас улс аймгийн цолтой бөхчүүдийг олноор төрөн гаргах, бөхийн спортыг бодлогоор дэмжих зорилгоор энэ онд 55 сая төгрөгийн санхүүжилтийг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ