Э.Халиунболд олон улсын тэмцээнд түрүүллээ

БНХАУ-ын Тяньжин хотод болсон мото спортын олон улсын тэмцээнд Э.Халиунболд түрүүллээ. Мэргэжлийн “А” зэрэглэлийн уг тэмцээнд БНХАУ, Монгол, Япон, Казахстан, Иран, Францын баг тамирчид өрсөлдсөн юм.

Энэ тэмцээнд Японы алдарт “Ямаха” багийн өндөр туршлагатай тамирчид өрсөлдөөнийг ширүүн болгож байсан бөгөөд Э.Халиунболд магнайдаа тоосгүй хоёр гараанд түрүүлжээ.

Тэрбээр таван наснаасаа эхлэн мотоцикл унаж сурснаар өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасаар яваа чадварлаг тамирчин юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ