Өсвөрийн боксчид зургаан алтан медаль хүртжээ

ОХУ-ын Борзя хотод болсон боксын сургуулийг үүсгэн байгуулагч Ю.Н.Саранина багшийн нэрэмжит олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 25-29ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд ОХУ, Монгол, Хятад улсын 15 багийн 180 тамирчин, бага нас, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдлөө.

Дорнод аймаг БТСГ-н "Талын Бүргэд" Алдар спорт хороо Алтан бээлии клуб Өмнөговь аймаг гэсэн тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Ийнхүү тус тэмцээнээс манай тамирчид алтан медаль 6, мөнгөн медаль 4, хүрэл медаль 4 хүртлээ. Харин шилдэг тулаанчаар Э.Шинэболд шалгарсан бол шилдэг дасгалжуулагчаар Т. Эрдэнэбаяр тодорсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ