Д.Бат-Эрдэнэ Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодров
“Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар паласын Концертын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Анх 1990 онд “Монголын сайхан залуу” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан 27 дахь удаагийн “Монголын Мистер-2018” Улсын аварга шалгаруулах бодибилдинг фитнессийн тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал шинээр нэмэгдэж байгаагаас гадна тайзны засалт, гэрэлтүүлэг, тамирчдын үзүүлбэр зэрэг нь шинэлэг содон байж, үзэгчдийн анхаарлыг татаж байлаа.
27 дахь удаагийн“Монголын мистер-2018”УАШТ-нд нийт 19 ангилалд 96 тамирчин өрсөлдсөнөөс энэ жилийн ялагчаар “Rippеd” клубийн тамирчин Д.Бат-Эрдэнэ шалгарлаа. Тэрээр Монголын мистерээр 4 дэхь удаагаа тодроод байгаа нь энэ юм.
Монголын мистер Л.Баянхүүгийн нэрэмжит шилдэг чөлөөт үзүүлбэрийн эзнээр “Profit” клубийн тамирчин Э.Золбоо шалгарсан бол багийн дүнгээр“Мon Altius”, “Pеrfect” клубүүд 1-р байр, “Proteam” клуб 2-р байр “Profit” клуб 3-р байрт тус тус шалгарлаа.
“Монголын мистер-2018”27 дахь удаагийн УАШТ-нд эхний гурван байр эзэлсэн тамирчдыг Олон улс, Тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах томоохон боломж хүлээж байна. Тухайлбал бодибилдинг фитнессийн тамирчдын хүсэн хүлээдэг тэмцээн болох “Арнольд классик”, “Мистер Олимпиа арматур” буюу сонирхогчдын төрлийн бүх тэмцээнд оролцох боломжтой болох юм. Үүний нэг жишээ бол 5 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотод болох Азийн сонирхогчдын Мистер Олимп тэмцээнд УАШТ-ний эхний гурван байрт шалгарсан тамирчдаас сонгон шалгаруулалт хийж оролцуулах юм байна.
Мөн “Монголын мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг 3.000.000 сая төгрөг дагалдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ