“Шилжин явах цомын төлөөх тэмцээн” амжилттай боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит “Шилжин явах цомын төлөөх тэмцээн” өнгөрсөн амралтын өдрүүдэд УСУГ-ын Спорт цогцолборт амжилттай боллоо.

Тус тэмцээнд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа байгууллагууд, Төрийн өмчит хувьцаат компаниудын нийт 14 байгууллагын 540 тамирчин сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаагаа сорьсан юм.

Ширээний теннис /эрэгтэй/

1-р байр: УБДС н.Мөнх-Орших

2-р байр: УСУГ н.Өлзийбаатар

3-р байр: ОСНААУГ н.Энхтөр

Ширээний теннис /эмэгтэй/

1-р байр: УБЗЗАГ н.Нэргүй

2-р байр: УБЦТС н.Мөнхгэрэл

3-р байр: МХС н.Цэрэннадмид

Дартс /багаараа/

1-р байр: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны баг тамирчид

2-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар баг тамирчид

3-р байр: Улаанбаатар лифт, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн баг тамирчид

Гар бөмбөг /эмэгтэй/

1-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ баг тамирчид

2-р байр: Ус сувгийн удирдах газрын баг тамирчид

3-р байр: Мэдээлэл холбооны сүлжээ баг тамирчид

Шилдэг тамирчин: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ н.Энхсайхан

Гар бөмбөг /эрэгтэй/

1-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид

2-р байр: Ус сувгийн удирдах газрын баг тамирчид

3-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг тамирчид

Шилдэг тамирчин: Мэдээлэл холбооны сүлжээ

Сагсан бөмбөг /эмэгтэй/

1-р байр: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баг тамирчид

2-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид

3-р байр: Хот тохижилтын газрын баг тамирчид

Шилдэг тамирчин: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар н.Хулан

Сагсан бөмбөг /эрэгтэй/

1-р байр: Улаанбаатар дулааны сүлжээний баг тамирчид

2-р байр: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний баг тамирчид

3-р байр: Ус сувгийн удирдах газар баг тамирчид

Шилдэг тамирчин: Улаанбаатар дулааны сүлжээ н.Бэндэрья тус тус шалгарсан юм. Багийн нийлбэр дүнгээр Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ шалгарч “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзнээр тодров гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ