Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом Монголд ирлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий "Алтан Дагина" цом өнөөдөр Монголд ирлээ.

Алтан цомыг Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд 11:00 цагт, Шангри-Ла зочид буудалд 13:00 цагт танилцуулах юм байна.

МХБХ-ны ногоон талбайд болох арга хэмжээний хөтөлбөр:

  • 10:00 Оддын хөлбөмбөг
  • 11:00 ДАШТ-ий цом талбайд ирэх (МУ-ын _рөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ)
  • 12:30 МХБХ-ны супер цомын тоглолт (Эрчим - Улаанбаатар Сити) болно.

Алтан дагина цом Монголоос Хятад, Японоор зочлоод ОХУ-д буцаж очих аж.

Энэхүү цом нь 6.1 кг жинтэй, 36.8 см өндөртэй, 18 каратын таван кг алтаар бүтээгдсэн. Өмнөх жилийн ДАШТ-д түрүүлсэн баг болон тухайн улсын Ерөнхийлөгч алтан цомд хүрдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ