Хакүхо аваргын бие чилээрхэж, бэлтгэлээ хойшлуулав
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч долоо хоногт Японыг зорьсон. Түүний аав Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга, Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь үдэх ёслол дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон билээ.
Хакүхо аавынхаа буяны ажилд зориулж, асрамжийн газрын 500 хүүхдийг “Өргөө” кино театрт “Чингис хаан” хүүхэлдэйн киног үзүүлж, хүүхдүүдэд зорилгынхоо төлөө тууштай яваарай гэж захисан юм. Тэгвэл их аварга Хакүхо М.Даваажаргалын бие Японд очсон хойноо чилээрхжээ. Тэрбээр халуурсны улмаас өнөөдрөөс эхлэн дахин 2-3 хоног амрахаар болсон байна. Мөн хатгалгаа тусаж магадгүй гэсэн эмчийн онош гарсан учраас бэлтгэлээ түр зогсоожээ.
Хакүхо хаврын тойргийн барилдаанаас энэ сарын 15-ны өдрийг хүртэл чөлөө аваад байсан юм. Тэгвэл тэрбээр дахин чөлөө авч биеэ сайн эдгээгээд бэлтгэлдээ гарахаа амаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ