Бодибилдингийн УАШТ-д 200 тамирчин оролцоно
Бүх спортын тулгуур гэж үздэг бодибилдингийн УАШТ энэ дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнийг зохион байгуулагч Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбоо оролцох тамирчны хувийн бэлтгэл, бусад шаардлагыг бүрэн хангасан байдлыг магадлан мандат олголоо.
Зохион байгуулагчид УАШТ-д оролцох тамирчдад бодибилдинг, фитнессийн спортын нэр хүндийг өндөрт өргөж, өрсөлдөгч тамирчид болон бусад хүмүүст хүндэтгэлтэй хувийн сахилга батыг чанд сахиж ёс зүйтэй оролцох ёстой гэсэн зөвлөмжийг хүргүүлээд байна.
Мөн тэмцээний үеэр шүүгч, тайзны шүүгч болон тайзны арын шүүгчдийн шаардлагыг үл биелүүлж, тайзан дээр хоцорч гарч ирвэл тэмцээнээс хасах, Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцэх, тайзны соёл эвдэж, сахилга батын зөрчил гаргасан тамирчны багаас оноо хасах гэх мэт сахилгын сануулгын тухай мэдээллийг танилцуулав.
Энэ удаагийн УАШТ-д хүүхдийн төрөл шинээр нэмэгдсэн бөгөөд хүүхдүүд тайзан дээр анх удаа биеийн хөгжлийн зөв зохицол, чөлөөт үзүүлбэрийг үзүүлнэ хэмээн Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос мэдээллээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ