Хөлбөмбөгийн шүүгчдийн сургалт эхэллээ

Монголын хөлбөмбөгийн холбооны байранд Олон улсын хөлбөмбөгийн холбооны талбайн шүүгчийн сургалт эхэллээ. Энэ удаагийн сургалтад Малайз улсын сургагч багш Ахмед Халиди Супиан болон ДАШТ шүүж байсан ОХУ-ын сургагч багш Валентин Валентинович Иванов нар удирдан явуулж байгаа юм.

Хөлбөмбөгийн ДАШТ, Европын АШТ-ий тоглолт шүүж байсан туршлагатай шүүгч манайханд онолоос практикт суурилсан зөвлөгөө өгч байгаагаараа онцлогтой болж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ