АХБХ-ны "С" ангиллын дасгалжуулагчийн сургалт боллоо
Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нийслэл Улаанбаатар болон Төв аймгийн Зуунмод хотод эхэлсэн АХБХ-ны 'С' ангиллын дасгалжуулагчийн сургалт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр дууслаа. Улаанбаатар хотод болсон сургалтыг удирдан явуулсан АХБХ-ны сургагч багш, Сингапур улсын иргэн Ли Хуат Лимийн хувьд Монгол улсад 3 дахь удаагаа ирсэн нь энэ юм.
Монголын хөлбөмбөгийн дасгалжуулагчдаас түүнээс номын дуу сонсоогүй дасгалжуулагч тун ховор. Харин Төв аймагт болсон сургалтыг АХБХ-ны сургагч багш, Малайз улсын иргэн Ричард Синапан удирдан явуулжээ.
МХБХ энэ сард АХБХ-ны 'А', 'В', 'С' ангиллын дасгалжуулагчийн сургалтыг нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд 'В' ангиллын дасгалжуулагчийн сургалт одоо ч үргэлжилсээр байна. Хөлбөмбөгчдөд анхан шатны мэдлэг, техник, тактикийн ойлголтуудыг заадгаараа онцлог 'С' ангиллын дасгалжуулагчийн сургалтад тэнцсэн оролцогчдын хариу хоёр сарын дараа ирнэ. Энэ удаагийн 'С' ангиллын сургалтад нийт 34 оролцогч хамрагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ