Жүдо бөхийн УАШТ үргэлжилж байна

Жүдо бөхийн УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Спортын төв ордны “А” танхимд эхэлсэн УАШТ-д 200 гаруй тамирчид өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Өнөөдрийн барилдаанууд өрсөлдөөн ихтэй байгаа ба эрэгтэй 60 кг-д өнгөрсөн жилийн аварга Ж.Амарболд, Б.Амартүвшин нар Б.Өнөболдод ялагдан медальгүй хоцорлоо. Дэлхийн аварга Г.Болдбаатар УАШТ-ийн өнжсөн ба МУГТ Д.Амартүвшин аварга болох магадлалтай бөхөөр нэрлэгдэж байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын 1/8 шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий мөнгө, Дюссельдорфын “Их дуулга”-ын хүрэл медальт, ”“Чингис хаан” Гранпригийн аварга, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Л.Энхрийлэн, Зүүн Азийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хулан нар эхний тойрогт хүч үзэв.

Тус барилдаанд Л.Энхрийлэн вазаригаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Л.Энхрийлэнгийн хувьд Д.Сумъяатай аваргын төлөө барилдах магадлалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ