Конор МакГрегор, Флойд Мэйведер нар дахин тулалдана

Холимог тулааны хаан Конор МакГрегор, агуу боксчин Флойд Мэйведер нар 2017 оны наймдугаар сард боксын тулаан хийж Флойд техникийн нокаутаар ялсан билээ. Харин тэдний хариу тоглолт болж магадгүй аж. Энэ удаад тулаанчид октагонд тулалдах юм. Гэхдээ холимог тулаан биш гэнэ.

"The Sports Journal” сэтгүүлийн редактор Омар Аль Раиси “Өвөрмөц ёстой л “холимог” дүрмээр тулаан явагдана. Бокс, холимог тулааны холимог дүрэм” гэж бичжээ.

Ингээд дүрмийг танилцуулья:
• Тамирчид торонд хөл нүцгэн, холимог тулааны бээлийтэй тоглоно.
• Хөлөөр өшиглөх, өвдөг, тохойгоор цохихыг хориглоно.
• Клинчийг зөвшөөрнө.
• 5 минутаар 5 үе тулалдана.
• 70 кг-ийн жин буюу Конорын жинд үзэлцэнэ.

Энэ тулааныг UFC, Mayweather Promotions, McGregor Entertainment гэсэн гурван газар зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ