Жүдочид “Алтан гадас” одонгоор шагнуулав

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн хүнд жингийн финалын барилдаанаар үргэлжилж байна. Энэ жилийн УАШТ-нд 28 багийн 320 тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Монголын жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Д.Алтансүх, Олон улсын шүүгч Ө.Рагчаадорж, Жүдогийн шигшээ багийн хүчний дасгалжуулагч Л.Мөнхбаяр нарыг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнав.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон ОУХМ Л.Отгонбаатар аваргын алтан медаль хүртэв. Мөн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана хоёр жил дараалан түрүүлж, улсын аварга болсон бол эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Ц.Наранжаргал зургаа дахь удаагаа түрүүлж аваргалаад байна. УАШТ маргааш /2018.04.14/ дуусна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ