Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид Туркийн гранприд өрсөлдөнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн маргааш /2018.04.06/ Туркийн Анталья хотод эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд 52 орны эрэгтэй, эмэгтэй 344 жүдоч оролцох юм. Тэдний дунд Герман, Серб, Азарбайжан, Иран, БНСУ-аас олимп, дэлхийн медальтай шилдэг жүдочид багтжээ.

Тус тэмцээнд Монгол Улсаас “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдочид өрсөлдөх юм.

Н.Түвшинбаяр аварга өнгөрсөн оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээс хойш олон улсын тэмцээнд оролцоогүй юм.

Тэмцээний 60 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм.

Тэмцээн ням гарагт өндөрлөх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ