Т.Номиндалай Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
Тайландын Чанмай хотод шатрын өсвөр үеийнхний Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Түргэвчилсэн төрлийн медальтнууд өчигдөр тодорсон бөгөөд манай улсаас 15 тамирчин оролцоход 15-16 насны охидын ангилалд Т.Номиндалай мөнгөн медаль хүртэв.
Мөн 7-8 насны охидын ангилалд Г.Энх-Уянга хүрэл медаль хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ