Чөлөөт бөхийн шигшээ баг АНУ-г зорино
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 7-8-нд АНУ-ын Айова хотод болно. Эл тэмцээнд найман удаа түрүүлсэн Ираны шигшээ баг Дэлхийн цомд оролцохоос татгалзсан.
Ийн ДБНХ-ноос өнгөрсөн жилийн Парисын ДАШТ-д багийн дүнгээр 11 дүгээр байрт орсон Монгол Улсын шигшээ багийг тус тэмцээнд оролцохыг урьжээ.
АНУ-ыг зорих Монголын багийн бүрэлдэхүүнд бүрэлдэхүүнд
- 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр,
- 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга,
- 65 кг-д Б.Батмагнай,
- 70 кг-д С.Ганбаяр,
- 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран,
- 79 кг-д ОУХМ Г.Идэрхүү,
- 86 кг-д О.Үйтүмэн,
- 92 кг-д Л.Төртогтох,
- 97 кг-д Ө.Батзул,
- 125 кг-д Н.Золбоо нар багтжээ.
Үүнээс гадна МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх шигшээ багийн ахлагчаар, П.Буяндэлгэр албаны төлөөллөөр ажиллахаар болсон. Мөн шигшээгийн тамирчидтай хамт дасгалжуулагч Б.Баттулга, шүүгч Ц.Сэрээтэр нар АНУ-д очно. Харин Монголын бөхчүүд “А” хэсэгт орсон бөгөөд Дэлхийн цомыг зохион байгуулж буй АНУ болон Гүрж, Японы багтай өрсөлдөнө.
Сонирхуулахад, Монголын эрэгтэй бөхчүүд Дэлхийн цомын тэмцээнд 1975, 1987 онд мөнгө, 1981 онд хүрэл медаль хүртэж, 1986, 2002 онд дөрөв, 2014 онд тав, 2015, 2016, 2017 онд зургаадугаар байрт шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ