Д.Сумъяа чансаагаараа дэлхийд тэргүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбоо тив, дэлхийд болсон цуврал тэмцээнүүдийн дүнг харгалзан жүдочдын дэлхийн чансааг шинэчилдэг уламжлалтай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу гуравдугаар сарын 26-ны өдөр дэлхийн чансааны шинэчлэлийг зарлав.

Уг чансааны үзүүлэлтээс харахад олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумъяа дэлхийн жүдочдоос хамгийн өндөр оноог авсан байна. Энэ нь дэлхийн дээд амжилтыг Монголын тамирчин эзэмшиж байгаа гэсэн үг юм.

Түүний авсан 7,237 оноо бол урьд өмнө нь хэн нэг тамирчин авч байгаагүй өндөр үзүүлэлт аж.

Дэлхийн шинэчилсэн чансаагаар долоон жинд тэргүүлэгчдийн оноог сонирхуулбал

  • эмэгтэй жүдочдын 48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг (Монгол) 5,970,
  • 52 кг-д Эрика Миранда (Бразил) 5,340,
  • 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа (Монгол) 7,237, 6
  • 3 кг-д Тина Трстеняк (Словен) 5,375,
  • 70 кг-д Мария Портело (Бразил) 5,271,
  • -78 кг-д Гуусье Стийнхаус (Нидерланд) 5,500,
  • 78 кг-д Ким Мон Жон (БНСУ) 5,420 оноогоор тус тус тэргүүлсэн бол
  • эрэгтэйчүүдийн 60 кг-д Рюжи Нагаяма (Япон) 5,080,
  • 66 кг-д Хифиму Абэ (Япон) 5,000,
  • 73 кг-д Сончи Хашимото (Япон) 6,650,
  • 81 кг-д Хасан Халмурзаев (ОХУ) 4,850,
  • 90 кг-д Александр Куколж (Серб) 5,011,
  • -100 кг-д Варлам Липерталиани (Гүрж) 5800,
  • +100 кг-д Давид Моура (Бразил) 5,565 оноогоор жин бүрийнхээ нэгд бичигдсэн байна.

Бас нэгэн онцлогийг хэлбэл, Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг өрсөлдөгчөөсөө онооны ялгаагаар хол тэргүүлж яваа бол Японы Соичи Хашимото эрэгтэй жүдочдыг манлайлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ