Г.Отгонжаргал алтан медаль хүртлээ

АНУ-ын Нью-Йорк хотын Манхаттен дүүргийн “Нью-Йорк Атлетик” клубт чөлөөт бөх, сонгомол бөхийн Билл Фарреллын нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Г.Отгонжаргал алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр эзэн орны тамирчин Саманта Клингелийг 12:2-оор, Ронна Хитоныг 10:0 онооны харьцаагаар хожиж, түрүүлжээ.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал 2017 онд цэргийн дэлхийн аварга болж, Испанийн Гранпри тэмцээнээс хүрэл медаль, “Монголиа Опен” олон улсын тэмцээнд тэмцээнээс алтан медаль хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Тус тэмцээн АНУ, Канад, Казахстан, Монгол, Молдав, ОХУ, БНСУ зэрэг 14 орны бөхчүүд зодогложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ