Монгол, Маврикийн шигшээ багуудын тоглолт болов
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд эдгээр өдрүүдэд ээлжлэн дэлхийн хотуудад зохиогдсоор байна.
Өчигдөр /2018.03.29/ хөлбөмбөгийн талбайд Монгол, Маврикийн шигшээ багуудын хоёр дахь тоглолт болж, 2:2 онооны харьцаагаар тэнцлээ. Энэхүү тоглолтод 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Зочин багийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулж, тоглолтыг 1:1-ээр тэнцүүлсэн юм.
Энэхүү тоглолт албан бус тоглолт байсан хэдий ч манай хөлбөмбөгчид ур чадвараа харууллаа.
Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус гурав хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон билээ.
Маврикийн шигшээ баг нь зөвхөн Африк тив төвийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн шигшээ баг юм. Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубуудэд харьяалагддаг бол Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог. Маврикийн шигшээ баг одоогоор ОУХБХ-ны түвшинд 158-д эрэмблэгдэж байгаа, харинМонголын шигшээ баг 189-д бичигдэж байна.
Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тоглож, 2:2-оор тэнцсэн билээ. Тэгвэл энэхүү тоглолтоос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-ны өдөр өөрийн талбайд Африкийн төлөөлөл Маврикийн шигшээ багтаж тоглож, 2:0-оор хожигдсон юм. Харин өчигдөр /2018.03.29/ албан бус тоглолтод 1:1-ээр тэнцлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ