Х.Батхишиг самбо бөхийн олон улсын шүүгч болжээ

ОХУ-ын нийслэл Москва хотод самбо бөхийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын баг тамирчид 10 медаль хүртсэн юм. Тус тэмцээний өмнө Олон улсын самбо бөхийн холбооны шүүгч нарын зөвлөлийн сургалт болсон байна.

Энэ сургалтад Монголын самбо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгчдийн зөвлөлийн дарга, гавьяат тамирчин Х.Батхишиг оролцсон бөгөөд Олон улсын шүүгчийн батламжаа гардан авчээ.

Ингэснээр Х.Батхишиг Монголын самбо бөхийн түүхэнд олон улсын зэрэглэлийн анхны эмэгтэй шүүгчтэй болж байгаа нь энэ аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ