Месси өндрийнхөө тухай үнэнийг хэлэв
Тэтгэвэртгараад яах билээхэмээн бодож байгаа Барселоны хөлбөмбөгчин 30 настай Лионель Месси хүүхэд насныхаатухай, эрүүл мэндийн асуудалтайгаа хэрхэн тэмцэж байсан тухайгаа ярив гэж “Onefootball” сайтад бичжээ.
Месси 11 настайдаа Аргентины төрөлх Росарио хотоос Барселонд ирсэн байна. Түүнийг өсөлтийн даавар хомстой гэсэн онош тавьж, бүр тэр үед тусгай тариа бичиж өгчээ.
“Барселон” клуб ирээдүйтэй тамирчинтай гэрээ байгуулж, түүний эмчилгээний зардлыг төлсөн байна.
Өсөлтийн дааврын тариа бусад жирийн хүүхдийн адил өсч том болоход нь түүнд туслажээ. Одоо тэр 169 сантиметр өндөр гэнэ. Месси дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэгэнд тооцогддог юм.
Гэхдээ тэр спортыг орхисны дараа юу хийх билээ хэмээн хэдийнэ бодож байгаа ажээ.Тэтгэвэрт гарсныхаа дараа яахаа одоогоор мэдэхгүй явна гэж Лионель хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ