З.Баттулга ОУ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн курсэд хамрагдана

Монголын олон улсын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагчдыг бэлтгэх зорилгоор Монголын үндэсний олимпын хорооноос Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сантай гэрээ байгуулан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосны дагуу Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн туслах дасгалжуулагч З.Баттулга Унгар улсын Биеийн тамир, спортын их сургуульд энэ оны гуравдугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 08-ныг хүртэл олон улсын хөлбөмбөгийн дасгалжуулагчийн дээд курсэд хамрагдах болов.

МХБХ-ны 2016, 2017 оны шилдэг дасгалжуулагч З.Баттулгад амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ