Р.Намсрай: Ходоодонд бөмбөлөг тавьснаар жилд 18-36 кг турах боломжтой
Шинжлэх ухааны үндэслэлтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, өндөр үр дүнтэй ходоодонд бөмбөлөг суулган тураах ажилбарынх нь талаар “Сонгдо” эмнэлгийн Гастроэнтерологийн тасгийн Дурангийн эмч Р.Намсрайтай ярилцлаа.
-Ходоодонд бөмбөлөг тавих замаар тураах гэдэг ойлголт хэдийд үүссэн бэ?
-Ойлголт нь бол шинэ биш. 1960-70-аад оны үед яригдаж байсан. Гэхдээ нийлэг бүтэцтэй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, мөн хэмжээг нь өөрчлөх боломжтой болж шинэчлэгдсэн зэргээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчтэй хөгжиж байгаа. Дан бөмбөлөгөөс эхлээд 3-4, хоорондоо холбоотой гэхчилэн маш олон янз байдаг. Нотолгоонд суурилсан анагаах ухааныхаа хувьд энэ бол зөв дэглэмээр, мэргэжлийн эмч нарын хяналтан дор өөрөө хичээгээд явбал хамгийн үр дүнтэй турах арга мөн гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, үр дүнг харуулж байгаа.
-Ходоондоо бөмбөлөг тавиулснаар биед ямар үйл явц явагдаж турна гэсэн үг вэ?
-Өөрөө идэх дур хүслээ удирдаж чадахгүй, дангаараа биеийн жингээ барьж дийлэхгүй тэр талаасаа асуудалтай хүний дур хүслийг хязгаарлаж өгч буй шинжлэх ухаанаар батлагдсан, нотолгоонд суурилсан ажилбар. Бөмбөлөг өөрөө ямар ч тураах үйлчилгээгүй харин ходоодны үндсэн эзлэхүүнийг багасгана. Энэ нь ходоодны суллагдах хугацааг мөн багасгадаг.
Ходоодны суллагдах хугацаа нь 2 цаг тутамд нийт эзлэхүүнийхээ 60 хувийг доошлуулж, түрж байдаг. Тэгэхээр бөмбөлөг тавигдсанаар энэ хурд 20 хувь хүртэл буурна. Улмаар 2 цаг тутамд нийт идсэн хоолныхоо 20-30 хувь нь доошоо буугаад байхаар тухайн хүн хурдан өлсөхгүй, ходоод дүүрэн учраас бага иднэ гэсэн зарчмаар үйлчилгээ нь явагддаг. Үүний хажуугаар хамгийн гол нь хоолны дэглэм байдаг. Хоолны дэглэмийг хоол зүйчтэй ярилцаж авдаг. Бөмбөлөгөө тавиад 1 жил байлгасны дараа буцааж авна. Энэ хугацаанд эрүүл аргаар 18-36 кг турах ёстой. Ямар нэгэн байдлаар хэт хурдан тураахгүй, шим тэжээл, эрдэс давс, аминдэм гэх мэт бичил элементүүдийн дутагдалд оруулахгүйгээр харьцангуй эрүүлээр тураах шинжлэх ухаанд тулгуурласан арга юм.
- Энэ ажилбар хэрхэн явагддаг вэ?
- Ходоодны дурангийн тусламжтайгаар ерөнхий дуран хийхтэй төстэйгээр бөмбөлөгийг ходоодонд суурилуулна. Бөмбөлөг тавигдах үедээ тэлэгдээгүй, дотроо шингэнгүй байдаг. Ходоодонд байрлуулсных нь дараа физиологийн шингэн буюу натри хлор 0.9%-ийн уусмалаар дүүргэнэ. Хүний ходоод дунджаар1.3-1.6 литр орчим багтаамжтай байдаг. Бөмбөлөг тавьснаар ходоодны 1/3-ийг нь дүүргэдэг.
Ходоодонд бөмбөлөг суулгах ажилбар нь хоолзүйч, сэтгэлзүйч, дасгал хөдөлгөөн зэрэг мэргэжилтнүүдийн зөвлөгөөнд суурилсан эрүүл амьдралын хэвшилтэй болгох нэг жилийн хөтөлбөртэй цуг явагддаг.
- Бүтэн жилийн хөтөлбөр давхар явдаг гэдгээ тодруулж өгнө үү?
- Энэ ажилбарын гол зорилго нь ходоодонд бөмбөлөг тавигдсан тэр хугацаанд тухайн хүн зөв амьдралын хэвшилд суралцах ёстой. Ер нь бол бөмбөлөг маань дангаараа тураах үйлчилгээ үзүүлж буй хэрэг биш шүү дээ. Манай бүтэн жилийн хөтөлбөрт бөмбөлөг тавихаас эхлээд авах хүртэл жилийн хугацаанд хоолзүйчийн хоолны дэглэм, зөв эрүүл хооллолтын зөвлөгөө, таргалалттай хүний сэтгэлзүйн дэмжлэг өгөх сэтгэл зүйч эмчийн зөвлөгөө, дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байж, дасгал хөдөлгөөнийхөө зөвлөгөөг фитнесс төвийн багшаас авах, жилийн дараа бөмбөлөгөө буцааж авах гэсэн үйлчилгээ үзүүлнэ.
-Энэ ажилбар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юу?
- Бөмбөлөг ньдотроо хагараад ходоод гэмтэх аюул гэхээс илүүгээр тухайн хүн хүслээрээ идэж чадахаа болино. Зохистой хэмжээнээсээ хэтрүүлсэн тохиолдолд бөөлждөг,хоол шингэхгүй байгаа гэсэн дохиог биед таагүй мэдрэмж төрүүлж өгдөг болно. Тэрнээс биш их идээд ходоод дэлбэлэх, урах гэсэн эрүүл мэндэд эрсдэлтэй зүйл байхгүй.
-Ходоодонд бөмбөлөг суулгах ажилбарыг судлаж байхад гадны оронд их өндөр үнэтэй хийгдэж байсан. Сонгдо эмнэлэгийн бүтэн жилийн хөтөлбөр гадны эмнэлэгийн дундажтай харьцуулахад хэр үнэтэй байгаа вэ?
- Сонгдо эмнэлэгт бөмбөлөг тавиулах, авахуулах ажилбар нэг жилийн хөтөлбөртэйгээ нийлээд маш хямд байгаа. Бид бөмбөлөгөө Spatz брэндийн үйлдвэрээс нь шууд авдаг. Бөмбөлөг маань өөрөө өндөр чанартай, тэрийгээ дагаад маш үнэтэй учраас үйлчлүүлэгчдийнхээ төлөө нийт жилийнхээ хөтөлбөрийн хяналт, зөвлөгөөг үнэлэхгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн үг. Манай эмч нар бүгд чадваржсан, олон улсын стандартыг хангасан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг, чадварлаг болсон шүү дээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ