Пёнчаны олимпод оролцож буй Б.Ганболд 14 дүгээр байрт оржээ

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол улсын пара гүйлтийн тамирчин Б.Ганболд эх орноо төлөөлөн оролцож, гурван зайд уралдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.Ганболд өчигдөр 10 км зайд 30:10.1 минутын хугацаанд замаа дуусгаж, 14 байрт орсон байна. Тэрбээр тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд оржээ. Б.Ганболдын эхний уралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт орсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ