Харүмафүжигийн зодог тайлах ёслол есдүгээр сард болно
Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна, Монгол Улсын Гавъяат тамирчин Харүмафүжи Бямбадоржийн зодог тайлах ёслолын тов гарчээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард зодог тайлсан Харүмафүжи ирэх есдүгээр сарын 30-нд Токио хотын Бөхийн өргөө Кокүгиканд магэ үстэйгээ салах ёс гүйцэтгэх аж.
Түүнийг зодог тайлаад Исгэхама дэвжээнд ояката болно гэсэн яриа сүүлийн үед сонсогдоод байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ