Ёкозүна Какүрюү М.Ананд башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн хару башё Осака хотод болж байна. Өчигдөр тав дахь өдрийн барилдаан болж, тэргүүлэгч бөхчүүдэд багагүй өөрчлөлт орсон байна. Ёкозүна Какүрюү М.Ананд Такарафүжигээр ээлжит даваагаа авсан бол озэки Такаясү Котошогикүгээр даваагаа ахиуллаа. Нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин комүсүби Чиёотарюүгээр гурав дахь даваагаа авч тэргүүлэгчийн эгнээнээс хоёр байраар ухрав.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, нэг унаатай болсон бол Тамавашин Б.Мөнх-Оргил 2, Чиёошима Г.Мөнхсайхан нэг даваатай башёг үргэлжлүүлж байна. Харин Араваши Э.Дөлгөөн таван өдрийн дараа нэг ч даваа авч чадсангүй. Түүний хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд хичээхгүй бол тавин хувийн амжилтаа үзүүлэхэд хүнд боллоо.

Дээд зиндаанд ёкозүна Какүрюү М.Анандаас гадна хоёр бөх таван даваатай тэргүүлж байгаа бол Ичинжёо нарын тэргүүтэй бөхчүүд дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна. Харин жюүрёод барилдаж буй Таканоива А.Баасандорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар гурван даваа, хоёр унаатай болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ