Хадгаламжийн даатгалын талаарх мэдээллийг иргэдэд хүргэв
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдрийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр олон нийт санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар сонирхсон мэдээллээ авч, санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах, гомдол хүсэлтээ хаана, хэнд хандаж хэрхэн шийдвэрлүүлэх талаар зөвлөгөө авав.
Иргэд Зээлийн мэдээллийн сантай холбоотой бүртгэлийн талаар ихэвчлэн сонирхсон бөгөөд банкин дахь мөнгөн хадгаламжийн найдвартай байдлын талаар тодруулж байлаа.
Мөн тус арга хэмжээний үеэр санхүүгийн хэрэглэгчдэд зориулсан санхүүгийн мэдлэг олгох, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх гарын авлагуудыг түгээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ