Гитлер бэлгийн харьцаанд орохоос өмнө виагра хэрэглэдэг байжээ

Түүнийг Эва Браунтай болзохын өмнө эмч нь сэргээх төрлийн бэлдмэл өгдөг байжээ.

Түүхч Энрик эбрель болон анагаах ухааны хүндэт профессор Ханс-Йохим Нойманн нар Адольф Гитлерийн эрүүл мэнд болон зуршлын талаар судалгаа хийжээ. Үүнийхээ үр дүнд тэд “Гитлер хэрвээ өвчтэй байсан бол” хэмээх номоо ч гаргаж. Гитлерийн хувьд өдөрт 28 төрлийн эм бэлдмэл хэрэглэдэг байсан бөгөөд амьдралынх нь сүүлийн мөчүүдэд даралт ихэсдэг, толгой нь хүчтэй өвддөг, нойргүйдэх зэрэг өвчин шаналал байсан гэнэ. Мөн сексийн харьцаанд орохоосоо маш их айж эмээдэг байжээ. Фюрерын хувийн эмч Теодор Моррелл 1944 онд эрэгтэй хүний эрч хүч, дур хүслийг нэмэгдүүлэх, эр эсийн гормон дахь тестостероныг нэмэгдүүлэх бэлдмэлийг бухын төмсөг ашиглан бий болгож авсан байдаг. Үүнийг нь 55 настай байсан Гитлер 32-той Эва Браунтайгаа болзож бэлгийн харьцаанд орохоосоо өмнө байнга хэрэглэдэг байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ