Агаарын тээврийн салбарын орлого 48 тэрбум төгрөгт хүрчээ

Агаарын тээврээр энэ оны эхний хоёр сард 487.6 тонн ачаа, давхардсан тоогоор 130.1 мянган хүн тээвэрлэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 84.2 (20.9%) тонн, зорчигчид 30.9 (31.1%) мянган хүнээр өссөн дүн юм.

Харин тээсэн ачаа өмнөх сараас 17.4 (6.9%) тонн, зорчигчид 11.0 (15.6%) мянган хүнээр буурсан байна.

Агаарын тээврээр оны эхний хоёр сард дотоодод зорчигчид 54.6 (42.0%) мянга болж, өмнөх оны мөн үеэс 12.6 (30.1%) мянга, олон улсад зорчигчид 75.5 (58.0%) мянга болж, 18.2 (31.8) мянгаар тус тус өсчээ.

Агаарын тээврийн салбарын орлого оны эхний хоёр сард 48.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (10.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ