Солонгосын нэрт жүжигчин амиа хорложээ

so

Энэ сарын 9-ний өдөр Өмнөд Солонгос улсын нэрт жүжигчин Чу Мин Ги эмэгтэйчүүдийн дунд өрнөж байгаа "Me Too" нэртэй хөдөлгөөний улмаас амиа хорложээ. Тэрээр олон ангит драма болон уран сайхны кинонуудын гол дүрүүдэд тоглохоос гадна жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад цагийн хичээл заадаг байсан аж.

Түүнийг оюутан охидыг бэлгийн дарамтад оруулдаг хэмээн буруутгаж байсан талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ. Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн эмэгтэй түүний хохирогч болсон тухай мэдээллийг олон нийтийн сүлжээгээр зарлаж, эмэгтэйчүүдийн хэл амны бай болоод байсан аж. Жүжигчин Чу Мин Ги нь сүүлийн өдрүүдэд сэтгэл санаагаар унаж гэрээсээ гараагүй бөгөөд эхнэр нь түүнийг өрөөндөө амиа хорлосон байхад нь олжээ.

Өмнөд Солонгос улсад өрнөж буй "Me Too" нэртэй хөдөлгөөн нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүд тухайн дарамтыг үзүүлж байсан олны танил хүмүүсийн нэрсийг олон нийтийн сүлжээгээр ил тод зарлах, улмаар хамтран эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагуудын тусламжтайгаар асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлж, зохих ял оноох зорилготой ажээ.

Энэхүү хөдөлгөөнөөс болж батлагдаагүй мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацаж, нэр төрд нь халдах, улмаар сэтгэл санааны хямралд оруулж, буруу шийдвэр гаргах хэмжээнд хүргэх муу үр дагавар дагуулж буй юм байна.

so

СЭТГЭГДЭЛ БИЧИХ